www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

                                                                                            

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, Хууль зүйн яамны 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн  ТУШААХ нь:

1. “Үйлчилгээний хураамжийн хэмжээ”-г 1 дүгээр, “Гаалийн төв болон салбар лабораторийн шинжилгээний хураамжийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Ц.Уугангэрэл/-д даалгасугай.

3. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673, 2009 оны 181, 2009 оны 361, 2010 оны 402, 2011 оны 293, 2013 оны А/83 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                           О.ГАНБАТ

/ГЕГ-ын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/