www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн  тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг батлах тухай


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,

ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр                                                                        Дугаар А/88                                                                                                       Улаанбаатар хот

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

“Шинжлэх ухаан, технологийн тухай” Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримтлан эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллыг хуульд заасан хугацаанд тогтмол зохион байгуулан, зэрэг дэв тогтоон, үр дүнг тооцож ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг)-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны “Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлтийг батлах тухай” 201 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                                                         Л.ГАНТӨМӨР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3344 дугаарт бүртгэв.