www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАРУУН БҮСИЙН ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                      Улаанбаатар

сарын   9-ний  өдөр                                                                                                   Дугаар 366                                                                                        хот

БАРУУН БҮСИЙН ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

(Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Тариалангийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж, бүсийн гурилын хэрэгцээгээ хангадаг болох талаархи зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр тогтож, үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Баруун бүсэд тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн нэг тонн тутамд мөнгөн урамшуулал олгохдоо Засгийн газраас тогтоосон хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэн тооцон олгож байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

3. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөв, гадаад орон болон олон улсын байгууллагын зээл, тусламж, төсөл арга хэмжээнд хамруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт тус тус үүрэг болгосугай.

4. Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                            Х.БАТТУЛГА