www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

                    2012 оны 01 дүгээр

                    сарын 17-ны өдөр                                                                            Дугаар 14                                                              Улаанбаатар хот

          “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.1.4 дүгээр зүйл болон “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 23.5;  24; 25.5 дахь  заалтыг хэрэгжүүлэх, эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэхүү ажилд гадаад орны эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах, Монгол Улсад болон гадаад оронд монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалыг хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, тэдний бүрэлдэхүүнийг бэлтгэх, чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан  ЗАРЛИГ БОЛГОХ нь:

          1. Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд С.Батболд)-т чиглэл болгосугай.

    

      2. Гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор докторын судалгаа-сургалтыг зохион байгуулахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академид зөвлөмж болгосугай.

              МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                             МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

                                         Ц.ЭЛБЭГДОРЖ                                                                                                                             С.БАТБОЛД