www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ОРГАНИК УУСГАГЧ БОДИСЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

            2010 оны 10 дугаар

            сарын 14-ний өдөр                                                                          Дугаар А-305                                                                                              Улаанбаатар хот

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ОРГАНИК УУСГАГЧ БОДИСЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

          Монгол Улсын Засгийн газрын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.2, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

         1.Агаарын бохирдлын төлбөр ногдуулах, органик уусгагч бодисын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

          2.Хавсралтаар батлагдсан органик уусгагч бодисуудаас төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-д үүрэг болгосугай.

САЙД                               Л.ГАНСҮХ