www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн багш, цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх/


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/293

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. ”Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг нэгдүгээр, “Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.

3. Албан бус боловсролын сургалтын багшийн ажлыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан дүгнэхийг байгууллагын захирал, дарга нарт зөвлөсүгэй.

4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл батлах тухай” 2009 оны 561 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдсүгэй.

САЙД                                                 Л.ГАНТӨМӨР