www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТӨРӨӨС СОЁЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 52

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

2/“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ