A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, МЭХ ХЭРЭГЛЭХ, ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙГ ХАДГАЛАХ ЗААВАР
Бүлэг: 1979

                                                            Хууль зүйн сайдын 2014 оны А/90 дүгээр

тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН

УЛСЫН БАЙЦААГЧ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, МЭХ ХЭРЭГЛЭХ,

ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙГ ХАДГАЛАХ ЗААВАР

 

Нэгдүгээр зүйл

1.1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хяналтын улсын байцаагч /цаашид “Улсын байцаагч” гэх/ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг үндэслэн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, тусгай хэрэгслийг хадгалахад энэхүү зааврыг мөрдөнө.

Хоёрдугаар зүйл.Тусгай хэрэгсэл эзэмших, хэрэглэх эрх олгох

2.1.Харьяа нэгжийн удирдлага ажлын онцлогийг харгалзан тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх улсын байцаагчийн нэрийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст /цаашид “Аюулгүй байдлын хэлтэс” гэх/ хүргүүлнэ.

2.2.Улсын байцаагчийг тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх сургалтад хамруулна.

2.3.Сургалтад хамрагдсан улсын байцаагчид тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх зөвшөөрлийг Аюулгүй байдлын хэлтсийн саналыг үндэслэн, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга шийдвэрлэнэ.

2.4.Аюулгүй байдлын хэлтсийн дарга Улсын байцаагчид тусгай хэрэгслийг хүлээлгэн өгөх ба гарын үсэг зуруулан бүртгэл хөтөлнө.

2.5.Улсын байцаагч нь нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгслийг албан үүрэг гүйцэтгэх үед биедээ авч явах, хэрэглэх, хадгалалт, хамгаалалтыг хариуцах бөгөөд бусдад дамжуулах, шилжүүлэхийг хориглоно.

2.6.Аюулгүй байдлын хэлтэс, харьяа нэгжийн удирдлага нь тусгай хэрэгслийн бүртгэл хөтлөн, түүний ашиглалт, хамгаалалтын талаар хяналт тавьж ажиллана.

2.7.Тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын талаар харьяа нэгжээс Аюулгүй байдлын хэлтэст улирал тутам тайлан мэдээг хүргүүлнэ.

Гуравдугаар зүйл.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үндэслэл

3.1.Улсын байцаагч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсэгт заасан дараах тохиолдолд тусгай хэрэгсэл, мэхийг ашиглаж болно.

3.1.1.улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэж эсэргүүцсэн;

3.1.2.Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон.

3.3.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учирсан тохиолдолд хяналтын Улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасны дагуу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай харьяа байгууллагын даргад мэдэгдэнэ.

Дөрөвдүгээр зүйл.Тусгай хэрэгслийн төрөл

4.1.Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасан дараах тусгай хэрэгсэл, мэх ашиглаж болно:

4.2.Нэг бүрийн тусгай хэрэгсэл:

4.2.1.гав /хурууны болон бугуйн/;

4.2.2.цахилгаан гүйдлээр цохигч;

4.2.3.резинэн бороохой.

4.3.Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл:

4.3.1.хурд сааруулагч;

4.3.2.торон хаалт;

4.3.3.дугуй хагалагч /хадаас/.

4.4.Хамгаалах тусгай хэрэгсэл:

4.4.1.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн болон хуванцар сумтай буу.

4.5.Бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх:

4.5.1.боох мэх;

4.5.2.тонгорох мэх;

4.5.3.өчих мэх;

4.5.4.хутга мэс хариулах мэх;

4.5.5.бие хамгаалах хариу цохилт.

Тавдугаар зүйл.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх аргачлал

5.1.Нэг бүрийн тусгай хэрэгслийг дараах байдлаар хэрэглэнэ:

5.1.1.гавыг бугуй, хуруунд хийж;

5.1.2.хоёр гарыг урд нь болон ард нь бугуйгаар холбож гавлахдаа гавыг гарт нь шигдэхгүйгээр, холхих боломжтой байхаар тохируулж;

5.1.3.хурууны гавыг хоёр гарын эрхий хуруунд хийж;

5.1.4.хоёр хүнийг гараар нь бугуйн хэсэгт холбон гавлаж;

5.1.5.гавыг хэрэглэхдээ тухайн орчин нь хүний бие, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх, эрүүл мэндэд нь нөлөөлж байгаа эсэх, 2 цагираг, бугуйвч чөлөөтэй эргэж байгаа эсэх, цагираг, бугуйвчийн зуух төхөөрөмж бүрэн бүтэн байгаа эсэх, түлхүүрийг хийж, цагийн зүүний эсрэг болон цагийн зүүний дагуу эргүүлж, цоожлогч бүрэн бүтэн байгааг шалгаж;

5.1.6.гав хэрэглэсэн тохиолдолд чангарсан эсэхийг хагас цаг тутам шалгаж;

5.1.7.бүх төрлийн гавыг хэрэглэхдээ гаднаас онгойлгох боломжийг хаах зорилгоор түлхүүрийн нүхийг эсрэг талд харуулж, түлхүүрээр нь түгжиж хэрэглэх ба гавтай хүнийг хяналтгүй орхих, хүйтний улиралд гадаа хэрэглэхэд гарыг хайрч, гэмтэхээс болгоомжилж;

5.1.8.цахилгаан гүйдлээр цохигчийг хүний биед хувцасны гадна талаас нуруу, хөл, гарын булчинд хэрэглэх;

5.1.9.резинен бороохойг өгзөг болон дал хавсарч хэрэглэх.

5.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг Аюулгүй байдлын хэлтсийн /харьяа нэгжийн/ даргын шийдвэрээр дараах байдлаар хэрэглэнэ:

5.2.1.тээврийн хэрэгсэл ашиглан зугтсан гэмт этгээдийг, эсхүл тийм этгээдийг тээвэрлэн зугатсан бол зөвхөн тухайн албадан зогсоох шаардлагатай байгаа тээврийн хэрэгсэлд нөлөөлөх зорилгоор, тээврийн хэрэгслийн дугуй болон гинжний завсарт шигдэж эргэлтийг сааруулах зориулалттай хэрэгсэл болон хурдыг нь сааруулах саадыг зам болон газарт дэлгэн тавьж.

5.3.Хамгаалах тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

5.3.1.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн бууг хэрэглэхдээ заавал сануулж;

5.3.2.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн бууг хэрэглэхдээ өөрөө өртөхгүй байрлалыг сонгох ба салхины чиглэлийн дагуу хөндлөнгийн этгээдэд аюулгүй байдлаар, 1-1.5 метрийн зайд, агаарын хэм -10оС-аас дулаан үед;

5.3.4.резинэн болон хуванцар сумтай бууг хэрэглэхийн өмнө хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг шалгаж, тавьж олгосон сумаар цэнэглэгдсэн эсэхийг шалгаж, хэрэглэхдээ заавал сануулах.

5.4.Зэвсэггүйгээр тулалдах гар тулааны мэхийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

5.4.1.самбо, карате, гардан тулаан зэрэг зэвсэггүйгээр тулалдах бие хамгаалах мэхийг улсын байцаагч эзэмшсэн байж болох бөгөөд тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бий болсон боловч тэдгээрийг хэрэглэх боломжгүй, аюултай нөхцөлд;

5.4.2.боох мэхийг илт хүчинд автсан буюу эсэргүүцэгч тал давамгайлсан үед хэрэглэх ба амь насанд аюулгүйгээр хувцасны захаар, гарын шуугаар болон хоёр гарын сарвуугаар боох хэлбэрээр эсэргүүцлийг багасгах, нөгөө талын эрч хүчийг сулруулахаар;

5.4.3.тонгорох мэхийг нөгөө талын дайралтын үед хүчийг дагуулан хийж болохоос гадна самбо, жудогийн тонгорох мэхийг ашиглаж болох ба хатуу хучилттай орчинд онцгой тохиолдолд;

5.4.4.өчих мэхийг халдагчийн гар, хөлд боломжтой бүх байрлалд хэрэглэж болох бөгөөд биед нь гэмтэл үл учруулж;

5.4.5.хутга мэс хариулах мэхийг хэрэглэхдээ гардан тулааны хүчийг дагуулах, мушгих, хашилттай цохилт хийх аргуудыг ашиглаж;

5.4.6.довтолсон талын аюулыг багасгах, таслан зогсоох болон аргагүй хамгаалалтын зорилгоор хариу цохилтыг ноцтой гэмтэл учруулахгүйгээр;

5.4.7.улсын байцаагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн тохиолдолд түүнийг хэрэглэх болсон үндэслэл, хэрэглэсэн байдал, үр дагаврын талаар нэгжийн удирдлага болон Аюулгүй байдлын хэлтсийн даргад илтгэх хуудсаар мэдэгдэнэ;

 5.4.8.Аюулгүй байдлын хэлтсийн дарга нь илтгэх хуудастай танилцан, шалтгаан нөхцөлийг тогтоон, санал дүгнэлтээ Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

Зургаадугаар зүйл.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхийг хориглох нөхцөл

6.1.Улсын байцаагч нь гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцох үүрэгтэй ба дараах тохиолдолд нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхийг хориглоно:

6.1.1.хүүхэд, өндөр настан болон жирэмсэн болох нь илт мэдэгдэж байгаа хүнд;

6.1.2.хэт согтолттой болон аливаа эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнд;

6.1.3.тахир дутуу эсхүл гэмтэлтэй болох нь илт мэдэгдэж байгаа хүнд;

6.1.4.тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үндэслэл арилсан, эсэргүүцэл хийх үйлдлээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд;

6.1.5.хууль, тогтоомжид заасан хязгаарлалтыг хэтрүүлэх;

6.1.6.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн бууг олон хүнтэй, битүү танхимд хэрэглэхийг;

6.1.7.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буугаар нэг метрээс ойр зайд нүүр лүү чиглүүлэн буудахыг;

6.1.8.резинэн болон хуванцар сумтай бууг хүний толгой руу чиглүүлэн буудахыг;

6.1.9.цахилгаан гүйдлээр цохигчийг хүний толгой, нүүр болон ил харагдах хэсэг, амин газар буюу зүрхэн тушаа хэрэглэх, нэг байрлалд гурван секундээс илүү хугацаагаар хэрэглэх, бороотой үед болон устай газар хэрэглэхийг;

6.1.10.резинен бороохойг зөвшөөрснөөс бусад газарт /хүний толгой, давсаг, бүсэлхий, бөөрний тус газар/ хэрэглэх, нэг газарт олон удаа цохих, гэмтэл, шарх үүсгэхийг;

6.1.11.тээврийн хэрэгсэл албадан зогсоох хэрэгслийг үзэгдэх орчин хягзаарлагдмал нөхцөлд, замын уулзвар, гүүр, төмөр замын орчим, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учрах эрсдэлтэй үед, зам, зорчих хэсгийн налуу, өгсүүр, уруу хэсэгт хэрэглэхийг хориглоно.

Долоодугаар зүйл.Тусгай хэрэгслийг хадгалах

7.1.Нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгслийг улсын байцаагч нь албан өрөөнд тусгай зориулалтын төмөр сэйфэнд хийж хадгалах ба лацдаж, баталгаажуулна.

7.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зориулалтын хайрцганд хадгална.

Наймдугаар зүйл.Бусад

8.1.Тусгай хэрэгслийг буруу хэрэглэсэн, хэтрүүлсэн, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.2.Улсын байцаагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэнтэй холбоотой өргөдөл, гомдлыг Аюулгүй байдлын асуудал хариуцсан даргад гаргана.